СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ.
UBIM🤝UNDP
🇲🇳✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэх, хотын эрчим хүчний тогтвортой байдлыг сайжруулах зорилгоор НҮБ-ын "Хөгжлийн хөтөлбөр"-тэй хамтран төслийг хэрэгжүүлэхээр болж, ажил албан ёсоор эхэллээ.
🤝 Хамтын ажиллагааны санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар, "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, НҮБХХ-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска нар гарын үсэг зурлаа.
☀️🔋 Төслийн хүрээнд 80–1000 кВт хүртэлх хүчин чадалтай, батарей хуримтлууртай нарны эрчим хүчний системийг үе шаттайгаар суурилуулж, төслийг 2027 оны 12 дугаар сар гэхэд бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
➡️ Уг төслийн хүрээнд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь:
✔️Төслийн хөрөнгө оруулалтын менежмент, хэрэгжилтийн зохион байгуулалтыг хариуцах,
✔️Олон Улсын байгууллагын дэмжлэг, санхүүжилтийг бодит бүтээн байгуулалттай уялдуулах,
✔️Сэргээгдэх эрчим хүчний жишиг загвар төслийг хотын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүргийг гүйцэтгэж ажиллана.
🌱 Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, гэр хорооллын амьдрах орчныг сайжруулах, хотын эрчим хүчний шилжилтийн жишиг загвар болох бодит ач холбогдолтой юм.