2025 ОНЫ ТАЙЛАНД ЭЭЛЖИТ ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ:

2025 ОНЫ ТАЙЛАНД ЭЭЛЖИТ ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ:

 

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд хийх хөндлөнгийн аудитын ажил албан ёсоор эхэллээ.
➡️Хөндлөнгийн аудит нь Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, журам, стандартын хүрээнд компанийн санхүүгийн тайланг олон улсын болон үндэсний аудитын стандартын дагуу үнэн зөв, бодитой тайлагнагдсан эсэхэд хараат бус үнэлгээ, дүгнэлт өгөх зорилготой юм.
✅Аудитын ажлын хүрээнд дараах чиглэлүүдийг хамруулна. Үүнд:
✔️Санхүүгийн тайлан болон нягтлан бодох бүртгэлийн бодлого, бүртгэлийн үнэн зөв байдал;
✔️Дотоод хяналтын тогтолцоо, эрсдэлийн удирдлагын хэрэгжилт;
✔️Төсвийн хөрөнгийн зарцуулалт, худалдан авах ажиллагааны ил тод байдал;
✔️Өмнөх аудитаар өгсөн зөвлөмж, шаардлагын хэрэгжилт.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь аудитын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг гаргаж өгч, ил тод, нээлттэй хамтран ажиллах болно. Мөн аудитын дүн, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган, компанийн засаглал, ил тод байдал, санхүүгийн сахилга батыг улам бэхжүүлэхэд анхаарч ажиллана.