ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН САНХҮҮЖИЛТИЙН УРЬДЧИЛСАН ЗАГВАРЫГ ХОТЫН УДИРДЛАГУУДАД ТАНИЛЦУУЛЛАА.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн удирдлагын багийн хамт "Туулын хурдны зам" төслийн санхүүжилтийн урьдчилсан загварыг Нийслэлийн удирдлагуудад танилцууллаа.
➡️ Танилцуулгад төслийг бодит хэрэгжилтэд шилжүүлэх зорилгоор:
✔️Санхүүжилтийн боломжит бүтэц, эх үүсвэрийн хослол,
✔️Төсвийн бус санхүүжилтийн хувилбарууд,
✔️Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх суурь загвар,
✔️Төслийн хэрэгжилтийн үе шаттай санхүүгийн төлөвлөлт зэрэг асуудлуудыг танилцуулж, санал солилцлоо.
🇲🇳✅Туулын хурдны зам нь Улаанбаатар хотын авто замын сүлжээний ачааллыг бууруулах, хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий төсөл бөгөөд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь уг төслийг хөрөнгө оруулалт, санхүүжилтийн оновчтой шийдэлтэйгээр хэрэгжүүлэхэд чиглэн ажиллаж байна.