БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ.
🇲🇳✅ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ.
✅Уулзалтаар Нийслэлийн газрын харилцаа, инженерийн дэд бүтэц, дулаан, цахилгаан, ус хангамж, ипотекийн санхүүжилт болон салбарын хууль эрх зүйн орчны асуудлыг хэлэлцэж, аж ахуйн нэгжүүд тулгамдсан хүндрэл, шийдлийн талаар санал солилцов.
➡️Хотын дарга барилгын салбар нь Нийслэлийн эдийн засаг, татварын орлогын чухал эх үүсвэр болохыг онцолж, дулаан, цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг сайжруулах, ипотекийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын түвшинд ажиллаж байгааг танилцууллаа. Мөн салбарт саад болж буй хуучин норм, стандартуудыг шинэчилж, өртөг багатай, хөнгөн хийцлэл бүхий хойд Европын стандарт руу шилжих шаардлагатайг тэмдэглэв.
🇲🇳✅Уулзалтад "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК"ХХК-ийн төлөөлөл оролцсон бөгөөд, Нийслэл, бизнес эрхлэгчид, иргэдийн хоорондын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн уялдааг хангах, төслүүдийг бодит хэрэгжилтэд шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.