СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, НОГООН САНХҮҮЖИЛТИЙН ОЛОН ТАЛТ ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.
✅"Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай” өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
🇲🇳✅Хэлэлцүүлэгт "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г. Гангамөрөн, Сангийн удирдлага эх үүсвэрийн газрын дарга М.Мөнхжаргалын хамт оролцлоо.
➡️Сүүлийн 10 жилд ногоон санхүүжилт дэлхий даяар 40 дахин өсөж, цаашид жил бүр дунджаар 21 хувиар өсөх төлөвтэй байгаа нь хөрөнгө оруулалт ногоон шийдэл рүү эрчимтэй шилжиж буйг харуулж байна.
🇲🇳Монгол Улс “Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хүрээнд ногоон эдийн засгийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, эрчим хүчний хараат байдлыг бууруулах зорилтуудыг хэрэгжүүлж байна.
✅Мөн Улсын Их Хурлын 2025 оны 119 дүгээр тогтоол нь ногоон шилжилтийг бодитоор хэрэгжүүлэх бодлогын чухал суурь болж, уг хэлэлцүүлэг нь ногоон санхүүжилтийн олон талт түншлэлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой боллоо.