ДАЯН ДЭЛХИЙН НОГООН ХӨГЖЛИЙН ИНСТИТУТТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ 

ДАЯН ДЭЛХИЙН НОГООН ХӨГЖЛИЙН ИНСТИТУТТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ 


 "Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК" ХХК (UBIM) нь Даян Дэлхийн Ногоон хөгжлийн Институт (GGGI)-ийн 2026–2030 оны стратеги, Монгол Улсад баримтлах зорилтуудтай уялдуулан хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр хэлэлцэж байна.  
🌱 GGGI нь 2014 оноос хойш Монгол Улстай хамтран ажиллаж, эдийн засгийн өсөлтийг байгаль орчны тогтвортой байдалтай хослуулсан “ногоон өсөлт”-ийн бодлого, хөрөнгө оруулалтыг дэмжсээр ирсэн олон улсын байгууллага юм. 
Монголд амжилттай хэрэгжүүлсэн ажлуудаас дурдвал: 
~125 сая ам.долларын ногоон хөрөнгө оруулалтыг дэмжиж, 
Төр захиргааны 10 гаруй ногоон хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахад хамтран ажиллаж, 
3,000 гаруй хүнийг уур амьсгал, ногоон хөгжлийн чиглэлээр чадавхжуулсан байна. 
🎯 Уулзалтын үр дүнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, 
сэргээгдэх эрчим хүч, ногоон дэд бүтцийн төслүүдийг бодит хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдлээ.