СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САНХҮҮЖИЛТИЙН БҮТЦИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САНХҮҮЖИЛТИЙН БҮТЦИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.


🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь, гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчинд үе шаттай шилжүүлэх, хотын эрчим хүчний найдвартай, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилтын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-тэй хамтран хэрэгжүүлэх төслийн ажлыг албан ёсоор эхлүүлээд байгаа билээ.
➡️Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөрөнгийн сан (UNCDF)-ийн удирдлагуудтай албан уулзалт зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хэрэгжүүлэх боломж, стратегийн ач холбогдол болон санхүүжилтийн бүтэцтэй холбоотой асуудлуудаар санал солилцлоо.
✅Уулзалтаар хэлэлцсэн гол чиглэлүүд:
✔️ Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан төслийг хэрэгжүүлэх давуу тал, бүтэц
✔️ Санхүүжилтийн үр ашиг, урт хугацааны тогтвортой байдлыг хангах схемийн хувилбарууд
✔️ Төсвийн бус эх үүсвэр татах боломж, эрсдэлийн оновчтой хуваарилалт
✔️ Олон улсын хөгжлийн санхүүжилтийг хотын төслүүдтэй уялдуулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
🇲🇳✅Уг уулзалт нь Улаанбаатар хотын ногоон шилжилт, цэвэр эрчим хүчний төслүүдийн санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх, хэрэгжилтийн шинэ гарц бүрдүүлэхэд бодит ач холбогдолтой арга хэмжээ боллоо.