НИЙСЛЭЛИЙН САНХҮҮ, ТАТВАРЫН АЛБАНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Нийслэлийн харьяа байгууллагуудын санхүү, татвар хариуцсан албаныхны 7 хоног бүрийн ээлжит хурал болж "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, Сангийн удирдлага, эх үүсвэрийн газрын дарга М.Мөнхжаргал нар оролцлоо.
Хурлаар 2026 онд хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийн хөрөнгө оруулалтын төлөв, санхүүжилтийн боломжит хувилбаруудын талаар хэлэлцэж, эдийн засгийн тооцоолол, судалгааг эрчимжүүлэх чиглэл өглөө.
Хэлэлцүүлгийн хүрээнд:
Хөрөнгө оруулалтын бүтэц, эх үүсвэрийн боломжит хувилбарууд
Төслийн санхүүгийн үр ашиг, эрсдэлийн үнэлгээ
Төсвийн орлогын тогтвортой байдлыг дэмжих арга хэмжээ
![]()
Мөн Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн объектуудын хуучин үнэлгээг дахин үнэлж, татварын ногдуулалтыг бодит дүнтэй уялдуулах асуудлыг авч хэлэлцлээ.
Түүнчлэн Богдхан уулын бүсэд зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж буй объектуудын татварын ногдуулалт, зохицуулалтын асуудлыг тусгайлан хэлэлцэж, хууль, журамд нийцсэн шийдлийн хувилбаруудыг судлахаар тогтлоо.