МОНГОЛ УЛС ЕАЭЗХ-ТАЙ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА
Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той 3 жилийн хугацаатай худалдааны түр хэлэлцээр байгуулж, 367 нэр төрлийн бараанд гаалийн тарифыг тэглэх, бууруулах зохицуулалт хийлээ.
📈 Хэлэлцээр хэрэгжсэнээр экспорт нэмэгдэх, үйлдвэрлэлийн өртөг буурах, импортын зарим барааны үнэ тогтворжих хүлээлттэй бөгөөд энэ нь компаниудын өсөлт, хөрөнгийн зах зээлээр дамжих санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
🤝 2026 оныг бизнесийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК"ХХК (UBIM) экспорт, үйлдвэрлэлд чиглэсэн төслүүдийг хөрөнгийн зах зээлтэй уялдуулж, зах зээлийн механизмаар санхүүжилт татах боломжийг дэмжин ажиллана.
Эх сурвалж: Эдийн засаг хөгжлийн яам