МЭНДЧИЛГЭЭ
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Сар шинийн баяр бол шинэ зорилт, шинэ боломжийн эхлэл.
Манай хамт олон "Гал морин" жилдээ нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулан төсвийн бус хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, стратегийн дэд бүтэц, хот байгуулалт, ногоон хөгжлийн төслүүдийн санхүүжилт, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд төвлөрөн ажиллах болно.
Мөн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлж, тогтвортой санхүүжилтийг бэхжүүлэх замаар ажлын байр, өрхийн орлогыг дэмжих, эдийн засгийн идэвхжлийг тэлэх, бүсчилсэн хөгжлийг бодит үр дүнд хүргэхийг зорих болно.
Төр төвшин, түмэн олон амар амгалан, айл өрх бүр элбэг дэлбэг сар шинэдээ сайхан шинэлээрэй.
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал:
Г. Гангамөрөн
