ХАМГИЙН ӨНДӨР НОГДОЛ АШГИЙН ӨГӨӨЖТЭЙ ХУВЬЦААНУУД ТОДОРЛОО.

ХАМГИЙН ӨНДӨР НОГДОЛ АШГИЙН ӨГӨӨЖТЭЙ ХУВЬЦААНУУД ТОДОРЛОО.

Монголын хөрөнгийн зах зээл дээр бүртгэлтэй компаниуд 2025 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг тараах шийдвэрүүдээ үе шаттайгаар зарласаар байна. Одоогийн байдлаар нийт 31 компани нийлбэр дүнгээр ₮872.7 тэрбумын ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
➡️2026 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн зах зээлийн ханшид үндэслэн тооцсон ногдол ашгийн өгөөжийн үзүүлэлтээр дараах хувьцаанууд тэргүүлж байна. Үүнд:
✔️Инновэйшн инвестмент ХК (QPAY) – 19%
✔️Мандал даатгал ХК (MNDL) – 17%
✔️Хаан банк ХК (KHAN) – 15%
➡️Эдгээр компаниудын хувьд ногдол ашгийн өгөөжийн түвшин нь зах зээлийн дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахуйц байна.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөрөнгийн зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулалтын соёл, санхүүгийн боловсролыг дэмжих чиглэлд мэдээллийн ил тод байдал, зах зээлийн ойлголтыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.