МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 6.8 ХУВЬД ХҮРЛЭЭ.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 6.8 ХУВЬД ХҮРЛЭЭ.

 

🇲🇳Үндэсний статистикийн хорооны мэдээлсэнээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 онд 89.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Эдийн засгийн өсөлтийн энэ хурд нь зах зээлийн идэвхжил сэргэж, салбаруудын оролцоо тэлж буйг илтгэж байна.

✅Өсөлтийн бүтцэд хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарууд жинтэй хувь нэмэр оруулж, эдийн засгийн суурь илүү төрөлжих чиглэл тодорлоо.

➡️Ингэснээр өсөлтийн эх үүсвэр зөвхөн уул уурхайгаас хамаарах хандлага саарч, дотоод эдийн засгийн хөдөлгөөн эрчимжих нөхцөл бүрдэж байна.

✅Макро эдийн засгийн ийм орчин нь шинэ төсөл, хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг урагшлуулах, санхүүжилтийн уян хатан бүтэц, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагыг илүү тодотгож байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь эдийн засгийн өсөлтийн энэхүү өөрчлөлттэй уялдуулан Нийслэлийн хөгжлийн шинэ төслүүдийг төсвийн бус санхүүжилт, хөрөнгө оруулалтын оновчтой шийдлүүдээр дэмжих, хэрэгжилтийн бодит шатанд идэвхтэй оролцох чиглэлд ажиллаж байна.