МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОНДЫН ДАХИН САНХҮҮЖИЛТ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.
Монгол Улсын Засгийн газар 2026–2028 онд төлөгдөх гадаад бондуудын өрийн бүтцийг оновчтой удирдах зорилгоор 6 жилийн хугацаатай шинэ бонд гаргах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Тодруулбал, Засгийн газар Олон Улсын HSBC, Morgan Stanley, Standard Chartered Bank банкнуудтай хамтран 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж, шинэ бондын талаарх мэдээллийг танилцуулахаар төлөвлөжээ.
Дахин санхүүжилтийн хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын 7-нд хугацаа нь дуусах 5.125%-ийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.650%-ийн, мөн 2029 онд төлөгдөх 7.875%-ийн хүүтэй бондуудыг буцаан худалдан авах бөгөөд энэ үйл ажиллагаанд шаардагдах зардлыг шинэ бондоос татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Олон Улсын хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран хөрөнгө оруулагчдад шинэ бондын нөхцөл, бүтэц, стратегийг танилцуулах уулзалтууд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн нь Монгол Улсын санхүүгийн зах зээлд эерэг дохио болж байна.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь:
Төсвийн бус санхүүжилтийн хэрэгслүүдийг ашиглах
Хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх
Хотын дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн санхүүжилтийн хувилбаруудыг төрөлжүүлэх
Дотоод, гадаад зах зээлийн санхүүгийн боломжуудыг уялдуулах чиглэ