БНСУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ, ИННОВАЦИЙН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь БНСУ-ын Даежон хотын “Эдийн засаг, инновацийн төв” (CCEI Daejeon)-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Хван Ён Сүн, бүс хариуцсан ахлах Ким Ён Жэ болон "Иннохаб" стартап хөгжүүлэлт, хурдасгуур төвийн Гүйцэтгэх захирал Д.Хандмаа нартай гурвалсан уулзалт зохион байгуулж Нийслэлийн “Гарааны бизнесийг дэмжих сан”-ийн үйл ажиллагааны хүрээнд хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцлоо.
![]()
Хамтын ажиллагааны эхний үе шатанд талууд “Korean Week in Mongolia” арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Уг арга хэмжээ нь 6 дугаар сарын сүүлийн долоо хоногт урьдчилсан байдлаар зохион байгуулагдахаар төлөвлөж байгаа бөгөөд БНСУ-ын 20 орчим стартап компани Монгол Улсад хүрэлцэн ирж, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шийдлүүдээ танилцуулах, хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлэх зорилготой юм.
![]()
Энэхүү түншлэл нь инноваци, технологид суурилсан бизнесийн хамтын ажиллагааг дэмжих, стартап экосистем хоорондын холбоог бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
