НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС X ХУРАЛДААНААР 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛОН БОДЛОГЫН АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС X ХУРАЛДААНААР 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛОН БОДЛОГЫН АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

 

🇲🇳 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус X хуралдаан болж, нийслэлийн санхүү, бодлого, өмчийн удирдлагатай холбоотой багц асуудлуудыг хэлэлцлээ.

➡️ Хуралдаанаар хэлэлцсэн үндсэн асуудлууд

✔️ Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

✔️ Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн жагсаалтын өөрчлөлт,

✔️ Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг дэмжих тухай,

✔️ Инноваци, үйлдвэрлэлийн орчныг дэмжих бодлогын арга хэмжээ,

✔️ Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

✔️ Хот байгуулалт, дэд бүтэц, үйлчилгээний чанарт чиглэсэн шинэчлэлийн асуудлууд,

✔️ Нийслэлийн өмчит компаниудын дүрмийн өөрчлөлт,

✔️ Нийслэлийн өмчийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн

📌 Хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд нь Нийслэлийн хөгжлийн бодлого, төсөв, төсвийн бус санхүүжилтийн хэрэгжилттэй уялдаж байгаа бөгөөд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл, хэрэгжилтийн орчинд шууд хамааралтай юм.