ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

 

🇺🇸АНУ-ын Холбооны Нөөцөөс нийтэлсэн “The International Role of the U.S. Dollar – 2025 Edition” тайланд дэлхийн санхүүгийн систем дэх ам.долларын байр суурь тогтвортой хадгалагдаж буйг онцоллоо.

➡️ 2025 оны гол үзүүлэлтүүд:

💱Дэлхийн гадаад валютын нөөц:

Ам.доллар: 58%

Евро: ~20%

Бусад валютууд: ~22%

🧾Олон улсын худалдааны төлбөр тооцоо:

Ам.доллар: ~50%

Евро: ~30%

Бусад валютууд: 20%

📊Олон улсын зээл, бондын зах зээл:

Доллараар деноминацлагдсан бонд: 62%

Евро: 23%

💱SWIFT төлбөрийн сүлжээ

Ам.доллар: ~42%

Евро: ~31%

Юань: ~4–5%

💲Валютын арилжааны зах зээл (FX turnover)

Ам.доллар оролцсон арилжаа: 88%

📊 Тайланд дурдсанаар, дэлхийн худалдаа, санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалууд ам.долларт тулгуурласан хэвээр байна.

➡️“Долларгүйжүүлэх” бодлого, санаачилгууд нэмэгдэж байгаа ч зах зээлийн гүн, хөрвөх чадвар, итгэлцлийн хүчин зүйлс нь долларын ноёрхлыг хадгалж буйг тэмдэглэжээ.

🇲🇳✅Эдгээр чиг хандлага нь Олон Улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтын бүтэц, валютын эрсдэлийн удирдлагад чухал ач холбогдолтой бөгөөд Нийслэлийн төсөв, төсвийн бус санхүүжилтийн орчинд үйл ажиллагаа явуулдаг "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хувьд стратегийн түвшний анхаарал татах үзүүлэлтүүд юм.