"ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК" ХК-ИЙН САНХҮҮЖИЛТИЙН СТРАТЕГИ, МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАНА.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн төслийн багийн хамт “Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-ийн Гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар болон албаны төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр үйлдвэрлэл, ложистик, инноваци, тогтвортой хөгжлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх боломжит төслүүд, менежментийн болон санхүүгийн шийдлүүдийн талаар санал солилцов. Талууд хамтын ажиллагааг бодит хэрэгжилтэд чиглүүлэн үе шаттай өргөжүүлэх чиглэлд нэгдсэн ойлголцолд хүрэв.
![]()
Хамтын ажиллагааны хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, процессын оновчлолыг дэмжих, мөн санхүүгийн системийн шийдэл, бүтэц, хэрэгжилтийн чиглэлд хамтран ажиллаж байна.
Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээ, бүсчилсэн хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой төсөл бөгөөд Нийслэлийн эдийн засгийн төрөлжилт, ажлын байр нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх ач холбогдол бүхий төсөл юм.
