УЛААНБААТАР ХОТЫН ГАМШГИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛД ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ.

УЛААНБААТАР ХОТЫН ГАМШГИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛД ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ.

 

🇲🇳Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Азийн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Asian Disaster Preparedness Center (ADPC) байгууллагын Гүйцэтгэх захирал Аслам Первайз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

➡️Уулзалтаар хотын түвшний гамшгийн эрсдэлийн удирдлага, тэсвэртэй байдлыг бэхжүүлэх хүрээнд дараах чиглэлүүдээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв. Үүнд:

✔️Хотын хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээг боловсронгуй болгох

✔️Эрт сэрэмжлүүлэх болон хариу арга хэмжээний тогтолцоог сайжруулах

✔️Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон дэд бүтцийн шийдлийг дэмжих

✔️Тогтвортой, аюулгүй хот төлөвлөлтийн аргачлал нэвтрүүлэх.

✅Хотын дарга Улаанбаатар хотыг дижитал технологид суурилсан ухаалаг, эко, эрсдэлд тэсвэртэй хот болгон хөгжүүлэх бодлогын зорилтыг онцолж, олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь стратегийн ач холбогдолтойг тэмдэглэв.

➡️ADPC-ийн зүгээс Улаанбаатар хотын гамшигт тэсвэртэй байдал, уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэхэд техникийн болон бодлогын түвшний дэмжлэг үзүүлж, шат дараатай хамтын ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

📌Тус байгууллага нь Тайландын Хаант Улсын Бангкок хотноо төвтэй бөгөөд 1986 онд байгуулагдсан, Ази, Номхон далайн бүс нутагт гамшиг болон уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр өндөр туршлагатай олон улсын мэргэжлийн байгууллага юм.

#UBIM #НЗДТГ

📍 UBIM – Eco International Tower