ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН “НОМУРА” ГРУППЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН “НОМУРА” ГРУППЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВ.

 

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь “Номура ассет менежмент” (Nomura Asset Management) компанийн Гүйцэтгэх захирал Линжуан Цян болон бизнес хөгжүүлэлт хариуцсан дарга Алок Бахл нартай албан уулзалт хийж, Нийслэлийн түвшинд хэрэгжүүлэх боломжтой санхүүжилтийн бүтэц, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцлоо.

➡️Уулзалтаар гадаад эх үүсвэр татах боломж, хөрөнгө оруулалтын сангийн хүрээнд хамтран ажиллах хувилбарууд, мөн бондын дахин санхүүжилтийн талаар талууд байр сууриа илэрхийллээ.

➡️Цаашид хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

✔️ Төслүүдийн ТЭЗҮ, санхүүгийн модель болон хөрөнгө оруулагчдад шаардлагатай мэдээллийн иж бүрэн багцыг бэлтгэх,

✔️ "Номура"-ийн санал, хамтын ажиллагааны боломжит бүтцийг дотоод түвшинд хэлэлцэж, Нийслэлийн удирдлагад танилцуулах,

✔️ Дараагийн шатны хэлэлцүүлгийг товлох .

🌏📊"Номура ассет менежмент” ХХК (Nomura Asset Management) нь Nomura Group-ийн хөрөнгө оруулалтын менежментийн нэгж бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчдад чиглэсэн актив менежмент, хөрөнгө оруулалтын шийдлүүдийг санал болгодог Олон Улсад танигдсан томоохон хөрөнгө оруулалтын компани юм.