ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДЭД БҮТЦИЙН ЗУРАГ ТӨСӨЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДЭД БҮТЦИЙН ЗУРАГ ТӨСӨЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.



🇲🇳Нийслэлийн 16 мега төслийн нэг болох Эмээлт эко аж үйлдвэрийн парк-ийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт дулааны цахилгаан станц, бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. ➡️Төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр хэрэгжүүлнэ.

🇲🇳 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан төслийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, эрх бүхий байгууллагаар магадлуулсан арьс шир боловсруулах үйлдвэрийн нэгдсэн зураг төслийг салбарын үйлдвэрүүдэд танилцууллаа.

Энэхүү шийдэл нь:
✔️ Үйлдвэрүүдийн нүүн шилжих бэлтгэлийг хангах,
✔️ Барилгажилтыг түргэвчлэх,
✔️ Хөрөнгө оруулалтын зардал, хугацааг бууруулах,
✔️ Нэгдсэн стандарт, технологийн шийдлийг нэвтрүүлэх боломж бүрдүүлж байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь төслийн санхүүжилтийн бүтэц, эдийн засгийн загварчлал, төсвийн бус эх үүсвэр татах хувилбарууд дээр бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар:
📌 9 үйлдвэр парктай холбогдох гэрээг байгуулсан
📌 8 үйлдвэр ТЭЗҮ боловсруулан бэлтгэлээ хангаж байна.

✅"Эмээлт эко аж үйлдвэрийн парк" нь арьс ширний үйлдвэрүүдийг үе шаттай нүүлгэн шилжүүлж, түүхий эдийг гүн боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн кластер хөгжлийг бий болгох стратегийн ач холбогдолтой төсөл юм.

#UBIM #ЭмээлтЭкоПарк #МегаТөсөл #БизнесДэмжихЖил #АжҮйлдвэр