“БИЗНЕСИЙН БЭЛЭН БАЙДАЛ” СУРГАЛТ ТОГТМОЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь
Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг “GIZ”-тэй хамтран хэрэгжүүлж буй “Бизнесийн бэлэн байдал” сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар “Санхүүжилт, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах” болон “Бизнесийн хөгжүүлэлт ба маркетингийн стратеги”-ийн чиглэлээр нийт 12 хичээл амжилттай орсон бөгөөд сургалт нь долоо хоног бүрийн Баасан гарагт тогтмол явагдаж байна.
Сургалтаар:
Санхүүжилт, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах,
Бизнесийн хөгжүүлэлт ба маркетингийн стратеги,
Борлуулалт, хэлцэл хийх ур чадвар,
ЖДБ ба гэрээний эрх зүйн чиглэлээр гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд практик мэдлэг, хэрэгжихүүлэх арга зүйн мэдлэг олгож байна.
![]()
Энэхүү сургалт нь бизнесийн санааг бодит төсөл болгох, хөрөнгө оруулалт татах чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой үйл ажиллагааны суурь бэхжүүлэх зорилготой юм.