БНХАУ, ХАНШИЙН ХЭТ САВАЛГААГ ХЯЗГААРЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА.
БНХАУ юанийн ханшийн огцом өсөлтийг бууруулах зорилгоор валютын деривативын зах зээлд зохицуулалтын арга хэмжээ авч эхэллээ.
Хятадын Ардын Банк гадаад валютын форвард хэлцлийн үнийн дүнгийн 20 хувийг нөөц байршуулах шаардлагыг сэргээснээр юанийг шортлох өртөг нэмэгдэж, богино хугацааны ханшийн савалгаа саарах нөхцөл бүрдэж байна.
Ам.долларын сулралын нөлөөгөөр юань сүүлийн 35 сарын дээд түвшинд хүрч чангарсан нь экспортлогчдын өрсөлдөх чадварт дарамт үүсгэж болзошгүй тул бодлогоор тэнцвэржүүлэх оролдлого хийж буй нь энэ юм.
![]()
Олон Улсын валютын зах зээлийн энэхүү өөрчлөлт нь Нийслэлийн томоохон дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтийн орчинд шууд нөлөөлөх хүчин зүйл болдог.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь:
Төсвийн бус эх үүсвэр татах,
Гадаад зах зээлд бонд, зээлийн бүтэц боловсруулах,
Валютын ханшийн эрсдэлийг удирдах санхүүгийн загвар боловсруулах,
ТХТ болон SPV бүтэцтэй төслүүдийн санхүүжилтийг оновчтой төлөвлөх чиглэлд макро эдийн засгийн гадаад орчныг тогтмол шинжилж ажиллаж байна.
/эх сурвалж: Bloomberg/