"ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭР” ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ.

 

🇲🇳Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбогдуулан төслийг танилцуулах, сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, ил тод мэдээлэх зорилго бүхий хэлэлцүүлэг зохион байгуулна.

📍 Хаана: “Улаанбаатар түншлэл төв” Соёлын төв өргөөний 3 давхарт байрлах хурлын заал

📅 Хэзээ: 2026 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 16:00 цагт

📩 Нэмэлт мэдээлэл авах хаяг: ррр@ulaanbaatar.mn, утас: 70110071

Хэлэлцүүлэгт оролцохоор сонирхож буй төрийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоод, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.