УЛААНБААТАР ХОТЫН ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСӨЛ 60.5% ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

УЛААНБААТАР ХОТЫН ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСӨЛ 60.5% ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

✅Яармаг–Арцат–Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй дүүжин замын тээврийн төслийн нийт гүйцэтгэл 60.5 хувьд хүрээд байна.

➡️Яармаг, Арцат дахь барилгын дүүргэлт, өрлөгийн ажил үргэлжилж байгаа бол ➡️Өнөр хороололд буудлын өрлөгийн ажил бүрэн дуусч, дүүжин тээврийн системийн тохиргоо хийгдэж байна. 2026 оны 4 дүгээр сарын 15-наас тросс сүвлэх ажлыг эхлүүлэх бэлтгэл хангаж байна.

➡️Яармаг–Хархорин чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар 18-ыг босгоод байна. Нийт 98 кабин суурилуулахаас эхний ээлжийн 28 кабин болон цахилгааны холболтын кабелиуд агуулахад буугаад байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн стратегийн дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтийн бүтэц, төсвийн бус эх үүсвэрийн хослол, хөрөнгө оруулалтын загварыг боловсруулж бодит хэрэгжилтэд шилжүүлэх чиглэлд ажиллаж байна.

📌Дүүжин замын тээврийн төсөл нь хотын дэд төвүүдийг эдийн засгийн идэвхтэй холбох, тогтвортой бага нүүрстөрөгчийн тээврийн шийдлийг нэвтрүүлэх, урт хугацаанд замын ачааллыг бууруулах стратегийн ач холбогдолтой төсөл юм.