САНХҮҮГИЙН САЛБАРЫН 2025 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТОЙМ ГАРЛАА.

САНХҮҮГИЙН САЛБАРЫН 2025 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТОЙМ ГАРЛАА.

 

🇲🇳📊 2025 оны байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаарах санхүүгийн салбар ДНБ-ий 26.8 хувийг бүрдүүлж, эдийн засаг дахь жингээ нэмэгдүүлсэн байна.

📊 Хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд:

✔️Зах зээлийн үнэлгээ – 13,879.4 тэрбум төгрөг (+6.6%)

✔️Хоёрдогч зах зээлийн хөрвөх чадвар – 2.1%

✔️ТОП-20 индекс – 6.2%-ийн өсөлт

✔️Нийт 634 зохицуулалттай этгээд үйл ажиллагаа явуулж байна.

➡️ Зах зээлийн хэмжээ өссөн хэдий ч төвлөрөл өндөр, хөрвөх чадварын түвшин харьцангуй бага хэвээр байна. Энэ нь урт хугацааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өрийн хэрэгслийн зах зээлийг гүнзгийрүүлэх шаардлагыг илтгэж байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн дэд бүтцийн болон мега төслүүдийг зах зээлийн орчинд тулгуурласан санхүүжилтийн хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх, төслийн бонд, тусгай зориулалтын компани (SPV)-ийн бүтэц боловсруулах, дотоодын хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татах боломжийг бодит түвшинд судалж, хэрэгжилтийн шатанд шилжүүлэх чиглэлд ажиллаж байна.

📌 Хөрөнгийн зах зээлийн өсөлт нь Нийслэлийн томоохон төслүүдийг ил тод, хариуцлагатай, зах зээлийн сахилга баттай санхүүжилтийн загвараар хэрэгжүүлэх стратегийн боломжийг бүрдүүлж байна.

/Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо/