НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан болж “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г. Гангамөрөн оролцлоо.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Өнгөрсөн хугацаанд зохион байгуулагдсан 24 удаагийн шуурхай хуралдаанаар нийт 552 үүрэг даалгавар өгөгдсөнөөс 4 ажил огт хэрэгжээгүй үлдсэн байна. Үлдэгдэл үүргийг яаралтай барагдуулах, сахилга хариуцлагыг чангатгах шаардлагыг онцлов.
Тендерийн ажлыг хугацаанд нь шахаж гүйцэтгэнэ.
Хуралдаанаар Нийслэл, дүүргийн хэмжээнд 2026 онд хэрэгжих 350 ажлын тендерийг 2026 оны 4 дүгээр сарын 1-ний дотор бүрэн зарлах үүрэг өглөө.
Худалдан авах ажиллагааг хугацаанд нь эхлүүлэх,
Гэрээ байгуулалт, хэрэгжилтийг шуурхай шатанд шилжүүлэх,
Хугацаа хэтэрвэл төсвийг татах хатуу зохицуулалт хэрэгжүүлэх,
Төсвийн сахилга бат, гүйцэтгэлийн хяналтыг бодитой хэрэгжүүлэхийг чиглэл болголоо.
Мөн дараах асуудлуудыг хэлэлцэв:
Төсвийн орлогын бүрдүүлэлтийг эрчимжүүлэх,
Дүүргийн санхүүгийн байгууллагуудад хяналт шалгалт хийх,
Зуслангийн бүс дэх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг бүрэн дуусгах зэрэг болон хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгаврууд өгөгдлөө.