ХҮННҮ ХОТЫН 90 МВт БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАЖ ДУУСЛАА.

ХҮННҮ ХОТЫН 90 МВт БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАЖ ДУУСЛАА.

 

🇲🇳Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, эдийн засгийн шинэ өсөлтийн төв бий болгох зорилгоор Монгол Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолоор Хүннү хотыг байгуулах шийдвэр гарсан. Үүний хүрээнд Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуурын төслийг зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, шилжүүлэх (DBFOT) хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.

➡️Уг төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг 2025 оны 12 дугаар сарын 26-наас 2026 оны 1 дүгээр сарын 5 хүртэл олон нийтэд нээлттэй зарласан ба шалгаруулалтад дотоод, гадаадын нийт 5 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор ирүүлсэн.

✅Урьдчилсан шалгаруулалтад оролцсон 5 оролцогч шаардлага хангаж, үүнээс дараах 3 компани хураангуй жагсаалтад багтлаа.

✔️"Ньюком” ХХК

✔️"Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн"ХХК

✔️"Шийриз стоун” ХХК.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн зүгээс Нийслэлийн шинэ дагуул хотын эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төслийн санхүүжилтийн бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.