“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” – ОЛОН НИЙТИЙН БҮСИЙН 15 БАЙРШИЛД 28 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНАЛ ИРЛЭЭ.

“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” – ОЛОН НИЙТИЙН БҮСИЙН 15 БАЙРШИЛД 28 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНАЛ ИРЛЭЭ.

 

🇲🇳"Сэлбэ 20 минутын хот” төслийн олон нийтийн бүсэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах нээлттэй сонгон шалгаруулалтын санал хүлээн авах хугацаа албан ёсоор хаагдлаа.

➡️Олон нийтийн бүсийн нийт талбай – 41.92 га

➡️Хөрөнгө оруулалт санал болгосон байршил – 15

➡️Ирүүлсэн нийт санал – 28

Ирүүлсэн саналуудыг 2026 оны 3 дугаар сарын 16-ны дотор үнэлж, шалгарсан оролцогчдод албан хариуг хүргүүлэхээр төлөвлөсөн байна.

Ингэснээр төслийн хоёрдугаар шат буюу хамгийн үнэ цэнэтэй, эрэлттэй байршлуудын бүтээн байгуулалтын ажил эхлэх боломж бүрдэх юм.

✅Олон нийтийн бүсийн төв зам дагуух нүүрэн талын эгнээнд:

✔️Худалдаа, үйлчилгээ

✔️Далд болон давхар зогсоол

✔️Үйлчилгээтэй орон сууц

✔️Хүнсний зах

✔️Үйлчилгээний төв

✔️Амины сууц, таун хаус зэрэг холимог хэрэглээний хөгжлийг төлөвлөсөн.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь уг төслийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоог бодитой дэмжих, хөрөнгө оруулалтын санхүүгийн загвар, хэрэгжилтийн бүтэц зохион байгуулалтыг уялдуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.