ҮНЭТ МЕТАЛЛЫН ХАНШ ӨСӨЛТТЭЙ БАЙНА.
![]()
Олон Улсын зах зээлд алт, мөнгөний ханш өсөлттэй байна. Металлын бирж дээр алтны үнэ 1.3%-иар өсөж, унц нь 5,200 ам.доллараас давлаа. Мөнгөний ханш мөн 3%-иар өсөж, 90 ам.долларт хүрээд байна. Хоёрдугаар сараас хойш алт 5,000 ам.долларын босгыг давж, өсөлтийн хандлагаа хадгалсаар байна.
АНУ-ын худалдаа, тарифын бодлогын тодорхойгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, АНУ–Ираны хэлэлцээтэй холбоотой хурцадмал байдал нь хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс хамгаалах актив руу шилжихэд хүргэж байна. "TD Securities"-ийн стратегич Барт Мелек энэ нөхцөлийг “хөрөнгө оруулагчид эрсдэлээс хамгаалан алт руу шилжиж буй хөдөлгөөн” гэж тодорхойлсон.
"JPMorgan” зэрэг Олон Улсын санхүүгийн байгууллагууд 2026 оны эцэс гэхэд алтны ханш 6,300 ам.долларт хүрэх боломжтой гэж тооцоолж байна.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь дэлхийн макро эдийн засгийн ийм өөрчлөлтийг анхааралтай ажиглаж, хөрөнгө оруулалтын орчин, активын удирдлагын стратегитэй уялдуулан ажиллаж байна.
Алт бол зөвхөн гоёл чимэглэл бус санхүүгийн зах зээлийн эрсдэлийн хэмжүүр, хамгаалалтын актив юм.