2025 ОНД ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙН ХЭМЖЭЭ ӨСӨВ.

2025 ОНД ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙН ХЭМЖЭЭ ӨСӨВ.

 

🇲🇳Компанийн тухай хуулийн дагуу хувьцаат компанийн ТУЗ санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэхийг шийдвэрлэж, СЗХ-нд мэдэгдэх үүрэгтэй байдаг.

➡️2025 оны байдлаар 86 хувьцаат компани шийдвэрээ ирүүлснээс 47 компани нийт 946.54 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж, 39 компани буюу 45.34 хувь нь ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

✅Сүүлийн таван жилийн дүнгээр ногдол ашгийн хэмжээ тогтвортой өссөн үзүүлэлттэй байна. 2021 онд 110.5 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 535.09 тэрбум төгрөгт хүрч, 2025 онд 1,144.26 тэрбум төгрөгийн шийдвэрийн түвшинд хүрээд байна.

✅Ногдол ашгийн 96.13 хувийг Монголын Хөрөнгийн Биржийн I ангиллын компаниуд бүрдүүлж байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөрөнгийн зах зээлийн энэхүү өсөлт, ногдол ашгийн идэвхжлийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, төсвийн бус санхүүжилтийн стратегитэй уялдуулан судалж, урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг дэмжин ажиллаж байна.