УЛААНБААТАР, МИЯКОНОЖО ХОТУУД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ТӨСӨЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ӨРГӨЖҮҮЛНЭ.
![]()
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ахлах зөвлөх Ж.Батбаясгалан Япон Улсын Мияконожо хотын Мал аж ахуйн албаны дарга Нишихата Юүичи болон холбогдох албаныхантай уулзалт хийлээ.
Уулзалтаар хотуудын хамтын ажиллагааг бодит төсөл, хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдээр баяжуулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал солилцов.
Улаанбаатар хот эрчимтэй өсөн тэлж буй энэ үед:
Инженерийн дэд бүтэц,
Хотын үйлчилгээний хүртээмж,
Уур амьсгалын өөрчлөлт,
Агаарын бохирдол,
Хүртээмжтэй орон сууц зэрэг олон талт сорилттой нүүр тулж байгааг онцлов.
Эдгээр асуудлыг зөвхөн улсын төсөвт тулгуурлан шийдвэрлэх боломж хязгаарлагдмал бөгөөд:
Олон улсын санхүүжилт,
Хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо,
Шинэлэг санхүүгийн хэрэгсэл,
Түншлэлийн уян хатан бодлого шаардлагатай байгааг тодотголоо.
![]()
Талууд цаашид харилцан туршлага солилцох, салбарын түвшний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжсэн хамтарсан санаачилгуудыг бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаар тохиролцов.
UBIM – Eco International Tower