ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

 

🇲🇳Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран баталсан төлөвлөгөөний хүрээнд “Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

➡️Хэлэлцүүлгээр Нийслэлийн төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлж буй үйлчилгээний хүртээмж, чанарт хийсэн судалгааны үр дүнг танилцуулсан юм. ✅Судалгаанд НЗДТГ болон харьяа 20 агентлагийн 2304 албан хаагч, үйлчилгээ авсан 1489 иргэн, хуулийн этгээд хамрагдаж, нийт 77,794 өргөдөл, гомдлын мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ.

➡️Судалгааны дүнгээс харахад өргөдөл, гомдлын 94–98 хувь нь хуулийн хугацаанд шийдвэрлэгдэж байгаа ч иргэдийн сэтгэл ханамж 40 орчим хувь буюу хангалтгүй түвшинд байгааг онцоллоо. Ялангуяа газар, орон сууц, нийтийн аж ахуйн асуудалтай холбоотой гомдол давамгай байв.

🇲🇳✅Мөн тус судалгаанд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн албан хаагчид идэвхтэй оролцож, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлтээ илэрхийллээ.

✅Иймд төрийн үйлчилгээний процессыг илүү ойлгомжтой болгох, шаардлагатай мэдээллийг ил тод, хүртээмжтэй байршуулах, мөн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн чанар, шуурхай байдлыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

✅Хэлэлцүүлгийн төгсгөлд Нийслэлийн захиргааны байгууллагуудад хугацаатай үүрэг, даалгавар өгч, хэрэгжилтийн үр дүнг дахин сэтгэл ханамжийн судалгаагаар үнэлэх юм.