САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ТӨСВИЙН БУС САНХҮҮЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.

САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ТӨСВИЙН БУС САНХҮҮЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.

 

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын газрын дарга Х.Анхсүрэн, Сангийн удирдлага, эх үүсвэрийн газрын дарга М.Мөнхжаргал нар Mongol TV-ийн “Terminal 1.0” нэвтрүүлэгт оролцож, төсвийн бус санхүүжилт болон “Нийслэлийн гарааны бизнесийг дэмжих сан”-гийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

➡️ Нэвтрүүлгийн үеэр:

✔️ Хөрөнгө оруулалт, менежментийн компанийн үүрэг

✔️ Төсвийн бус санхүүжилтийн ач холбогдол

✔️ Гарааны бизнесийг дэмжих сангийн үйл ажиллагаа

✔️ Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, зах зээл, хууль эрх зүйн орчин

✔️ Цаашдын зорилт, боломжуудын талаар ярилцлаа.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлд хэрэгжих томоохон төслүүдийн санхүүжилтийн бүтэц боловсруулах, хөрөнгө оруулалтын эх үүсвэр татах, төслийн менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.