"ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭР” ТӨСЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

 

🇲🇳 Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг дахин зарласантай холбогдуулан төслийн танилцуулга, мэдээллийн уулзалтыг зохион байгууллаа.

➡️ Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек болон холбогдох албаныхан оролцов.

➡️ Тус уулзалтад 6 компанийн төлөөлөл оролцож, төслийн зорилго, хэрэгжилтийн төлөвлөгөө, сонгон шалгаруулалтын шалгуур, шаардлагын талаар мэдээлэл авч, асуулт, хариулт өрнүүллээ.

♻️ Энэхүү төсөл нь хотын хатуу хог хаягдлыг бууруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын зэрэгцээ хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх замаар тогтвортой дэд бүтцийг бий болгох ач холбогдолтой юм.

🇲🇳✅Төслийн хэрэгжилтийн хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь төслийн санхүүжилтийн боломж, хөрөнгө оруулалтын бүтэц, эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр судалгаа, тооцоолол хийж, Нийслэлийн томоохон төслүүдийн санхүүжилтийн шийдлийг боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллаж байна.