НИЙСЛЭЛИЙН САНХҮҮ, ТАТВАРЫН АЛБАНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

НИЙСЛЭЛИЙН САНХҮҮ, ТАТВАРЫН АЛБАНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

 

🇲🇳Нийслэлийн Санхүү, татварын албаны ээлжит шуурхай хуралдаан болж, 2026 онд хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төслүүдийн санхүүжилтийн боломж, шинэ эх үүсвэр бүрдүүлэх асуудлыг хэлэлцлээ.

➡️ Хуралдаанд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, Сангийн удирдлага эх үүсвэрийн газрын дарга М.Мөнхжаргал нар оролцож, Нийслэлийн мега төслүүдийн санхүүжилтийн бүтэц, хөрөнгө оруулалтын боломжит хувилбаруудын талаар санал солилцов.

📊 Хуралдааны үеэр дараах асуудлуудыг танилцууллаа. Үүнд:

🛣️ “Туулын хурдны зам” төслийн хамтын хөрөнгө оруулалтын сан (ХОС)-ийн нэгж эрхийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгож санхүүжилт босгох боломж,

🍅🥒 Дөрвөн улирлын хүлэмж бүхий “Агро-сити” төслийн техник, эдийн засгийн үндэслэл.

🇲🇳✅Шуурхай хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай хөрөнгө оруулалтын төлөв, санхүүжилтийн боломжит хувилбаруудыг хэлэлцэж, төслүүдийн эдийн засгийн тооцоолол, судалгааг сайжруулах чиглэл өгч ажиллалаа.