“ЭКО ХОРООЛОЛ БА ОРЛОГОД НИЙЦСЭН НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД АРИЛЖААНЫ БАНКУУДТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эко хороолол ба орлогод нийцсэн ногоон орон сууц” Хувийн ХОС ХХК-иас арилжааны банкуудад зориулсан эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл” салбар төслийн хүрээнд хэрэгжих 4200 айлын орон сууцны төслийн нэгж эрх эзэмшигч “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийг төлөөлөн "ЭХОННОС" Хувийн ХОС ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Х.Анхсүрэн, нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Баянхошуу дэд төвд хэрэгжиж буй төслийн танилцуулгыг хийж, төслийн хэрэгжилт, санхүүжилтийн боломжийн талаар арилжааны банкуудын төлөөлөлтэй санал солилцов.
Мөн сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдагч “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК нь Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, М банк, Ариг банк, Капитрон банк зэрэг 7 арилжааны банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Монголбанкны зохистой харьцааны шалгуурыг хангасан, ногоон санхүүжилтийг дэмжих зарчмаар хамтран ажиллаж, төслийн хоёрдугаар ээлжийн 4200 айлын орон сууцны барилгын санхүүжилтийг хамтран хэрэгжүүлэхээр болов.
Энэхүү хэлэлцүүлэг нь орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, арилжааны банкуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

