ОЙРХИ ДОРНОДЫН ЭРСДЭЛ НЭМЭГДЭЖ, ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ТОГТВОРГҮЙ БАЙНА.

ОЙРХИ ДОРНОДЫН ЭРСДЭЛ НЭМЭГДЭЖ, ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ТОГТВОРГҮЙ БАЙНА.

 

🌍Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй геополитикийн нөхцөл байдлын улмаас Олон Улсын газрын тосны зах зээлд тодорхойгүй байдал нэмэгдэж, үнэ тогтворгүй хэвээр байна. Эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэх болгоомжлол нь хөрөнгө оруулагчдын шийдвэрт нөлөөлж байна.

✔️Brent төрлийн газрын тосны үнэ баррель нь 83 гаруй ам.доллар,

✔️WTI төрлийн газрын тос баррель нь 77 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.

📊Олон Улсын санхүүгийн шинжээчдийн үзэж байгаагаар Brent төрлийн газрын тосны үнэ ойрын хугацаанд 80 ам.долларын орчимд хэлбэлзэх төлөвтэй бөгөөд зах зээл геополитикийн нөхцөл байдлаас өндөр хамааралтай хэвээр байна.

🇺🇸Үүний зэрэгцээ АНУ-ын түүхий газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 3.5 сая баррелиар өссөн нь 2025 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Эх сурвалж: /Bloomberg/

🌏📊Дэлхийн эрчим хүчний зах зээлийн энэхүү өөрчлөлт нь шатахууны үнэ, инфляц болон макро эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлөх боломжтой юм.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Олон Улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн чиг хандлага, эрчим хүчний зах зээлийн өөрчлөлтийг тогтмол ажиглаж, хөрөнгө оруулалтын орчин, санхүүжилтийн боломжийг үнэлэн ажиллаж байна.