"ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ УРАГШИЛЖ БАЙНА.

 

🇲🇳Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг тэнцвэржүүлэх, хотын дэд бүтцийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Дулааны V цахилгаан станц” төслийн бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна.

➡️Өнөөдрийн байдлаар төслийн талбайд геодезийн судалгааны 142 цооногийн өрөмдлөгийн ажил бүрэн дууссан бөгөөд 2026 оны дөрөвдүгээр сард барилга угсралтын суурийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.

✅Тус станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд барихаар төлөвлөсөн бөгөөд төслийн гүйцэтгэгчээр “Митайм Интернэйшнл” компани шалгарч, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна.

🌱 Станцад CFB технологитой зуух, NOx, SO₂ ялгарлыг бууруулах утааны хийн хяналтын систем, агаарын хөргөлттэй конденсатор, усны дахин ашиглалтын шийдэл зэрэг байгальд ээлтэй технологи нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

🇲🇳✅Уг төслийн санхүүжилтийн бүтэц, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан бүрдүүлж, удирдан зохион байгуулах чиглэлээр “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК ажиллаж байна.

✅Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын баруун болон баруун хойд бүсийн орон сууцжилт, хот байгуулалтын хөгжлийг дэмжих цахилгаан, дулааны томоохон эх үүсвэр бүрдэх юм.