МОНГОЛ УЛСЫН ШИНЭ БОНДЫН ХАНШ ӨСӨЛТТЭЙ БАЙНА.

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ БОНДЫН ХАНШ ӨСӨЛТТЭЙ БАЙНА.

 

🇲🇳Монгол Улсын Засгийн газраас гуравдугаар сарын эхээр гаргасан шинэ олон улсын бондын ханш өсөлттэй хэвээр байна.

➡️ Анхдагч зах зээлийн арилжаа дууссаны дараа бондын үнэ бага зэрэг өсч, хоёрдогч зах зээл дээр тогтвортой хэлбэлзэж эхэлсэн байна. ✅Мөн хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байж, захиалгын хэмжээ гаргасан дүнгээс хэд дахин давсан нь ханшид дэмжлэг болж байгааг шинжээчид онцолж байна.

📊Хөрөнгө оруулагчид Монгол Улсын макро эдийн засгийн төлөв, өрийн удирдлагын бодлого, эдийн засгийн өсөлтийн хандлагыг эерэгээр үнэлж байгааг энэ удаагийн бондын эрэлт харуулж байна.

(Эх сурвалж: Bloomberg)

🇲🇳✅“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн стратегийн дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хөрөнгийн зах зээл, Олон Улсын санхүүгийн хэрэгслүүдийг ашиглах боломж, санхүүжилтийн шинэ эх үүсвэрүүдийг судлах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

📈📉Санхүүгийн зах зээлийн эерэг нөхцөл нь хотын томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлж байна.