НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД UBIM-ЫН ХАМТ ОЛОН ХАМРАГДЛАА
Нийтийн их цэвэрлэгээнд UBIM -ын хамт олон хамрагдлаа
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хог хаягдал,орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/354 дүгээр захирамж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/320 албан бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, их цэвэрлэгээний ажлын удирдамжид заасан хуваарийн дагуу “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент” ХХК-ийн хамт олон өнгөрөгч баасан гарагийн 11:00-12:00 цагийн хооронд “Зоос Гоёл” ХХК-ийн уулзвараас СУИС-ын урд талын уулзвар хүртэлх гудамжны нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замын хог хаягдлыг цэвэрлэлээ.