ДҮҮЖИН ЗАМЫН ТӨСЛИЙН ИНЖЕНЕР-ТЕХНИКИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЭМЭЛТ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ.
НЗД-ын хөрөнгө оруулалт, дэд бүтэц хариуцсан 1-р орлогч Т.Даваадалай, Нийслэлд хэрэгжиж буй дүүжин замын тээврийн төслийн хүрээнд Франц улсын
POMA компанитай төслийн инженер, техникийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр нэмэлт гэрээ байгууллаа.
Тус хэлэлцээрийн хүрээнд:
Ашиглалтын үеийн техникийн туслалцаа, мэргэжлийн дэмжлэгийг үзүүлэх,
Системийн хэвийн ажиллагаанд шаардлагатай сэлбэг хэрэгслийн тасралтгүй нийлүүлэлтийг хангах,
Монгол инженер, мэргэжилтнүүдийг олон улсын стандартын дагуу сургаж, дадлагажуулах,
Дүүжин замын системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах чиглэлд хамтран ажиллах юм.
Нийслэлийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох дүүжин замын төсөл нь орчин үеийн технологи, мэргэжлийн хүний нөөцийн бэлтгэл, тогтвортой ашиглалтын системийг бүрдүүлснээр төслийн хэрэгжилтийн дараагийн шатанд шилжиж байна.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, Олон Улсын түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.