МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ОРОЛЦОО

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ОРОЛЦОО

 

🇲🇳Монгол Улс, Олон Улсын хөрөнгийн зах зээлд бонд гаргах замаар гадаад эх үүсвэрийн санхүүжилт татах бодлогыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд Засгийн газрын гаргасан бондууд дэлхийн болон Азийн санхүүгийн зах зээлд идэвхтэй арилжаалагдаж байна.

➡️Одоогийн байдлаар Монгол Улсын гадаад бондын зах зээлийн нийт хэмжээ ойролцоогоор 5.6 тэрбум ам.долларт хүрээд байгаа нь Олон Улсын хөрөнгө оруулагчдын оролцоо, итгэлийг илэрхийлсэн үзүүлэлт юм.

✅Олон Улсын бондын зах зээлд оролцох нь гадаад өрийн бүтцийг оновчтой удирдах, дахин санхүүжилтийн боломжийг бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих чухал ач холбогдолтой юм.

🇲🇳Монгол Улс, Олон Улсын зах зээлд дараах томоохон бондуудыг гаргасан байна. Үүнд:

✔️ “Чингис” бонд – 2012 он

✔️ “Мазаалай” бонд – 2016 он

✔️ “Хуралдай” бонд – 2017 он

✔️ “Гэрэгэ” бонд – 2017 он

✔️ “Номад” бонд – 2019 он

✔️ “Сэнчури” бонд – 2023 он

✅Эдгээр бондууд нь эдийн засгийн хөгжил, дэд бүтэц, төсвийн санхүүжилтийн хэрэгцээг хангах, гадаад өрийн дахин санхүүжилтийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

🌏🇨🇳Сүүлийн үед эх газрын Хятадаас чиглэсэн Southbound Connect сувгаар дамжих хөрөнгийн урсгал нэмэгдэж, Хонгконгийн хөрөнгийн биржийн арилжааны идэвхжил өсөх хандлага ажиглагдаж байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь энэхүү идэвхжилтэй уялдуулан стратегийн төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлээс бонд гаргах боломжит хувилбар, санхүүжилтийн схемийг судлан ажиллаж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам, Монголбанк, CBonds, Montsame