ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР АЛСЛАГДСАН ДҮҮРГИЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ТӨСЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР АЛСЛАГДСАН ДҮҮРГИЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ТӨСЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

 

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчинд үе шаттай шилжүүлэх, хотын эрчим хүчний тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-тэй хамтарсан төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

➡️ Төслийн хүрээнд:

✔️ Хөрөнгө оруулалтын менежмент, төслийн хэрэгжилтийн зохион байгуулалтыг хариуцах

✔️ Олон улсын байгууллагын дэмжлэг, санхүүжилтийг бодит бүтээн байгуулалттай уялдуулах,

✔️ Хотын хэмжээнд хэрэгжих сэргээгдэх эрчим хүчний жишиг загвар төслийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах юм.

🇲🇳✅Өнөөдөр "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн ажлын хэсгийн хамт Улаанбаатар хотын алслагдсан бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангах “Уулын салхи” төслийн танилцуулгыг хувийн хэвшлийн төлөөллөөс сонсож, санал солилцлоо.

➡️Уг төсөл нь “Улаанбаатар сэргээгдэх эрчим хүчний хаб” байгуулах замаар 20–50 МВт хүчин чадалтай салхи, нарны хосолсон системийг хөгжүүлж, төвийн шугам сүлжээнээс алслагдсан дүүргүүдийг тогтвортой, байгальд ээлтэй эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлэх юм.

🌱 Энэхүү санаачилга нь Улаанбаатар хотын эрчим хүчний хүртээмж, тогтвортой байдлыг сайжруулахын зэрэгцээ ногоон хөгжил, цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих чухал алхам болж байна.