UB FOOD ФЕСТИВАЛЬД ОРОЛЦЛОО
"UB food” фестиваль
Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 8-14-ний хооронд төв талбайд зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн аялал жуулчлалын улирлыг эхлүүлж, дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн фестивалиар Бүгд Найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцлохын зэрэгцээ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээх юм.
Өнөөдөр UBIM-ын хамт олон "UB FOOD" festival-аар зочилж Узбекистан улсын мастер тогоочдын бэлдсэн алдарт , Узбек пловноос амталлаа.