“MICROSOFT COPILOT” ШИНЭ ШАТАНД ГАРЧ БАЙНА.
"Financial Times” сонины мэдээлснээр “Microsoft” компани “Copilot” системээ шинэ шатанд гаргах хүрээнд “Anthropic” компанийн “Claude” загварт суурилсан “Cowork” платформыг нэгтгэж эхэлжээ. Ингэснээр “Copilot” дотор “Опен Эй Ай”-ийн “GPT”-тэй зэрэгцэн “Claude” ажиллах боломж бүрдэж, хэрэглэгчдэд илүү ухаалаг, үр ашигтай ажлын туслах бий болох нөхцөл бүрдэж байна.
Мөн “Microsoft” компани “Anthropic”-т 5 тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон нь хиймэл оюуны салбар дахь өрсөлдөөнийг улам эрчимжүүлж байгааг онцоллоо.
Инноваци, дэвшилтэт технологийн хөгжил нь хотын хөгжил, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг бий болгох чухал хүчин зүйл юм.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь инноваци, шинэ технологийг дэмжих замаар тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.