"УЛААНБААТАР МЕТРО” ТӨСЛИЙН ТЕНДЕРИЙН II ШАТ ЭХЭЛЛЭЭ.
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх “Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг хоёр багц болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Багц 1-ийн тендерийг 2026 оны тавдугаар сарын 1-нд нээх бөгөөд одоогоор тендерийн материалыг хүлээн авч байна.
Тендерийг EPC+F (зураг төсөл, нийлүүлэлт, барилга угсралт + санхүүжилт) нөхцөлөөр зохион байгуулж, багц 1-ийн төсөвт өртгийн 85 хувийг гүйцэтгэгч тал, 15 хувийг нийслэлийн төсөв санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Урьдчилсан шатны сонгон шалгаруулалтад дэлхийн 6 улсын 27 компани оролцох хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд олон улсын оролцогч байгууллагуудтай цахим уулзалт зохион байгуулж, төслийн санхүүжилт болон хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн байна.
Төсөл хэрэгжсэнээр:
Оргил цагт цагт 17,206 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай болно.
Замын хөдөлгөөний хурд 23.3%-иар нэмэгдэнэ.
CO₂ ялгаралт жилд 213.6 тонноор буурна.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь уг төслийн санхүүгийн зөвлөхөөр оролцож, санхүүжилтийн оновчтой бүтэц, зах зээлийн судалгааг боловсруулах чиглэлээр ажиллаж байна.