ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН УДИРДЛАГЫН БАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат болон холбогдох албаныхантай уулзалт зохион байгуулж, хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явц, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.
Талууд хамтын ажиллагааны хүрээнд:
Аймгийн хөгжлийн төслүүдэд санхүүжилт, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх,
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх,
Төсвийн бус санхүүгийн эх үүсвэр татах, хөрөнгийн зах зээлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх,
Стратегийн хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Мөн Говь-Алтай аймагт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын боломж, бүс нутгийн хөгжлийн төслүүдийг танилцуулах “Говь-Алтай аймгийн Хөрөнгө оруулалт, түншлэлийн чуулган-2026” арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотын Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.
Энэхүү арга хэмжээ нь баруун бүсийн хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм.