НИЙСЛЭЛД 2026 ОНД 20,218 НЭГЖ ТАЛБАРТ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ХИЙНЭ.
Улаанбаатар хотын дэд бүтэц, мега төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд 2026 онд Нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөж байна. Үүнээс шинээр 41 байршилд 4,216 нэгж талбарт газар чөлөөлөх бөгөөд авто зам, трамвай, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалт зэрэг инженерийн дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Мега төслүүдийн хүрээнд:
Нэгдүгээр тойрог зам – 3,029 нэгж талбар
Улаанбаатар метро – 90 нэгж талбар
Туулын хурдны зам – 112 нэгж талбар
ДЦС-5 – энэ онд 6 нэгж талбар
Мөн Баянхошуу, Дамбадаржаа, Шархад, Сэлбэ зэрэг дэд төвүүд, гэр хорооллын дахин төлөвлөлт, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний төслүүдийн хүрээнд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн шийдэл, хөрөнгө оруулалтын боломжит хувилбаруудыг судалж, төслүүдийн тогтвортой хэрэгжилтийг дэмжин ажиллаж байна.

