ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА.
Хаврын улиралд цас хайлж, шар усны үер үүсэх эрсдэл нэмэгддэг тул иргэд та бүхэн үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг зөвлөж байна.
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээг албан ёсны эх сурвалжаас тогтмол авч, анхааралтай байх
Голын голдирол, гуу жалга, хуурай сайр, ус халих магадлалтай бүсэд гэр, хашаа, барилга байгууламж барихгүй байх
Үерийн уснаас хамгаалах зорилгоор далан, суваг шуудуу, хамгаалалтын хаалт бэлтгэх
Өндөр хүчдэлийн шугам, цахилгааны байгууламжийн дор гэр, сууц барихгүй байх
Үерийн эрсдэлтэй бүсэд байрлаж байгаа тохиолдолд аюулгүй бүс рүү нүүх арга хэмжээ авах
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг дэмжих, хотын тогтвортой хөгжлийг хангах чиглэлд мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүргэн ажиллаж байна.