UBIM-БОНЗ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА
ТОГТВОРТОЙ, НОГООН АЖЛЫН БАЙР
UBIM
Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК нь Байгаль орчин, нийгэм засаглал (БОНЗ)-ыг хэрэгжүүлэгч цөөхөн санхүүгийн байгууллагуудын нэг бөгөөд, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний үр ашигтай, ажилчдын эрүүл мэнд, бүтээмжийг дэмжсэн тогтвортой ногоон ажлын оффис бий болгохоор зорин ажилладаг билээ.
Байгууллагад БОНЗ хэрэгжсэнээр нүүрсхүчлийн ул мөрийг бууруулах, ажиллах орчны чанарыг сайжруулж, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, ажилчдын сэтгэл санаа болон ажлын үр бүтээмжинд нөлөөлдөг чухал ач холбогдолтой юм.
Манай байгууллагын БОНЗ-ын менежер О.Хишиг-Ундралын санаачлагаар бид хогоо ангилан хаядаг боллоо.
Ажлын байран дээр үүсдэг хаягдал ихэвчлэн цаас, хуванцар сав, нэг удаагийн аяга таваг, хүнсний үлдэгдэл зэргээс бүрддэг бөгөөд эдгээрийг зөв ангилснаар дахин боловсруулах, эрчим хүч гарган авах зэрэг олон боломж нээгддэг.